Пүрэв гарагт Givenchy бренд анхны эмэгтэй уран сайхны найруулагчаараа Клейр Вайт Келлерийг сонгосон гэдгээ зарлалаа. Ингэснээр Chloé брендийн дизайнер байсан Клейр Вайт Келлер брентийн эрэгтэй, эмэгтэй хувцас, гоёл, котурыг хариуцан ажиллана гэсэн үг.
Мэдээг Британи дизайнер Келлер Chloé брендеес албан ёсоор гарсанаас хоёр сарын дараа зарлалаа. Өмнөх найруулагч Риккардо Тиши 2-р сард Givenchy брендээс гарсан.
LMVH-ийн эзэмшил бренд Givenchy-ийн жилийн орлого 500 сая евро ба дэлхий даяар 72 салбар дэлгүүртэй.
Клейр Вайт Келлер ажлаа албан ёсоор 5-р сарын 2-нд эхэлнэ. Түүний анхны Givenchy-ийн шоу Парисын Загварын Долоо Хоногоор ирэх 10-р сард нээлтээ хийхээр болжээ.
Уран сайхны буюу бүтээлч найруулагч гэдэг нь тухайн загварын брендийн хамгийн өндөр алба юм. Уран сайхны найруулагч хувцас зохион бүтээхгүй харин коллекцийн концепц, зах зээл ба ямар дизайнеруудтай хамтрахыг шийддэг.