Алгоритм Radiohead-ийн ямар дууг хамгийн гунигтай гэж тооцсон бэ?

Алгоритм Radiohead-ийн ямар дууг хамгийн гунигтай гэж тооцсон бэ?

Сэтгүүлч: Г.Баянжаргал

8 жил

Radiohead хамтлагийн фен, дата судлаач Чарли Томпсоны хэлсэнээр хамтлагийн хамгийн гунигтай дуу True Love Waits.

Гунигтай, меланхолик хөгжмийнхөө эстектикээрээ олон сая хүмүүсийг татсан Radiohead-ийн хамгийн гунигтай дууг тогтоохоор Томпсон Spotify-ийн валент хэмжигдэхүүнийг ашиглажээ. Валент нь дууны эерэг шинжийг тодорхойлдог хэмжигдэхүүн ба валентын тооцоогоор True Love Waits хамгийн гунигтай дуугаар гарсан байна.

Radiohead-ийн хамгийн гунигтай дуунууд

'True Love Waits'

'Give Up The Ghost'

'Motion Picture Soundtrack'

'Let Down'

'Pyramid Song'

'Exit Music (For a Film)'

'Dollars & Cents'

'High And Dry'

'Tinker Tailor Soldier Sailor Rich Man Poor Man'

'Videotape'

 Харин дууны үгийн хувьд хамгийн гунигтай дуугаар High and Dry тодоржээ. Томпсон ямар үгнүүд гунигтай гэдгийг Канадын Үндэсний Судалгааны Консулын датаг ашиглан тогтоож, Genius API-г ашиглан Radiohead-ийн дуу бүрийн үгнүүдийн хэдэн хувь гунигтай тооцоолжээ. Ингээд High and Dry дуу үгийнхээ хувьд 36 хувиар хамгийн гунигтай дуу болсон байна. Тэгвэл алгоритм хамгийн гунигтай цомгийг A Moon Shaped Pool гэж тооцоолжээ.

Энэ цомог Том Йорк 23 жил найзалсан хамтрагчаасаа салсаны дараа гарсан өнгөрсөн оны 5-р сард  гарсан. Йоркийн хамтрагч Рейчел Овен удалгүй хорт хавдрын улмаас нас барсан юм.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү