Сагсан бөмбөгийн үндэсний супер лигийн техникийн зөвлөгөөн өчигдөр болжээ. Шинэ улиралын тоглолтыг 3-р сарын 21-нд эхлүүлэхээр болсон байна. 21 аймгийн Үндэсний лигийн финал үргэлжилж байгаа учир энэ сарын 19-нд эхлэх байсныг хойшлуулжээ.
Үндэсний Супер Лиг-т оролцох багууд
1.Альянс Тех Харцага-2015, 2016 оны аварга
2.SBL Хасын Хүлгүүд-2014 оны аварга, 2016 оны дэд аварга
3.Төв Ургац-2016 оны хүрэл медальт
4.Ирвэсүүд-2016 оны IV байрт шалгарсан
5.Ховд Мон-Алтиус -2016 оны плей-оффт орсон
6.Архангай Алтан Дорнодын Дайчид-21 аймгийн Үндэсний лигийн БАРУУН бүсийн аварга
7.Сүхбаатар-21 аймгийн Үндэсний лигийн ЗҮҮН бүсийн аварга
8.Увс Нуур-2017 оны Спрайт D лигийн 65 багаас түрүүлсэн, Спрайт Супер лигийг тэргүүлж буй
Мөн УИХ-ын гишүүн Б.Жавхлан эзэнтэй Дархан-Уул аймгийн 2013 оны Супер лигийн аварга ДАРХАН ГАРЬД багт Супер лигт оролцох уриалга хүргүүлсэн байна.