Компаний тухай хуульд хувьцаат компани (ХК)-ууд санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор хувьцаа эзэмшигчдийн хурал (ХЭХ)-аа хийхээр заасан байдаг. Өнөөдрийн байдлаар Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй, идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 163 нээлттэй ХК байгаагийн 67 нь буюу 41.1 хувь нь ХЭХ-ын мэдэгдлээ СЗХ-нд ирүүлээд байна.
Хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор СЗХ-ноос батлан мөрдүүлж байгаа “Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх, хяналт тавих журам”-д заасан компаний Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) ХЭХ хуралдуулах талаар шийдвэр гаргах, уг шийдвэрийн талаарх мэдэгдлийг СЗХ болон МХБ-д ирүүлэх, нийтэд мэдээлэх хугацаа ирэх долоо хоногт дуусах гэж байна.
Тиймээс мэдэгдлээ ирүүлээгүй байгаа ХК-иудад ирэх долоо хоногт багтаан хууль болон журмаар заасан хугацаат ажлуудыг хийж, зохих ёсоор ажиллахыг үүрэг болгож байна гэж Санхүүгийн Зохицуулах хорооноос мэдээллээ.