Обамагийн гэр бүлийн дурсамжийг 65 сая ам.доллароор үнэлсэн байна

Обамагийн гэр бүлийн дурсамжийг 65 сая ам.доллароор үнэлсэн байна

Сэтгүүлч: Ц.Насанжаргал

8 жил

 АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама болон түүний гэргий Мишель Обама нар Цагаан ордонд өнгөрүүлсэн найман жилийн тухай дурсамж номоо бичихээр Penguin Random House компанитай 65 сая ам.долларын гэрээ байгуулжээ. Билл Клинтон, Жорж Бушийн дурсамж ном өндөр үнэтэй гэрээ хийж байсан Обамагийн гэр бүлээс давж гарч чадаагүй. 65 сая ам.долларын гэрээ дээд амжилт тогтоолоо хэмээн Financial Times онцоллоо. "Манай компани Ерөнхийлөгч болон төрийн хатагтайгийн бичсэн хоёр номыг хэвлэх эрх авсан" хэмээн Penguin Random House компаниас мэдээлсэн байна. Гэрээний ерөнхий нөхцөлүүд олон нийтэд ил болоогүй ч Барак болон Мишель Обама нар тус тусдаа ном бичих юм байна.

Ерөнхийлөгч асан Барак Обама өмнө нь "Ааваасаа өвлөсөн мөрөөдөл", "Мөхөшгүй найдварын гал" бичиж байсан бөгөөд тэдгээр нь дэлхийн хамгийн их борлогдсон номын тоонд зүй ёсоор ордог юм.

Эх сурвалж: Biography.com

  

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү