Америк цэрэг зэвсэгтээ зарцуулах төсвөө 54 тэрбум доллараар өсгөх саналыг Дональд Трамп тавьжээ. Өмнө нь Исламын Улс Бүлэглэлийн эсрэг тэмцэхэд шаардлагатай гэж батлан хамгаалахын төсвөө өсгөхөөр яригдаж байсан юм.
Америк 2018 онд цэрэг зэвсэгт зарцуулах мөнгөө 10 хувиар өсгөснөөр 639 тэрбум долларт хүрч байна. Гэхдээ нөгөө талд Америкийн бусад салбаруудад зарцуулах мөнгө багасна гэсэн үг. Жишээлбэл, Орон Сууц ба Хотжилтын Хөгжил, Байгаль Орчны Хамгаалалтын Агентлаг зэрэг бусад олон хөтөлбөрүүд орж байгаа аж.
Дональд Трамп Америкийн ерөнхийлөгч болсоноос хойш Сири лүү явуулах цэргийн тоо, агаарын дайралт, довтолгоо хийх нь ихсээд байгаа юм. Түүнчлэн Афганистан руу явуулах цэргүүдээ мянга мянгаар өсгөх тухай хэлэлцэж байгаа аж.