Өдөрт гурваас дээш цаг дэлгэц ширтдэг хүүхэд чихрийн шижинтэй болох эрсдэл өндөр

Өдөрт гурваас дээш цаг дэлгэц ширтдэг хүүхэд чихрийн шижинтэй болох эрсдэл өндөр

Сэтгүүлч: Г.Баянжаргал

8 жил

Өдөрт гурваас дээш цагаар дэлгэц ширтдэг хүүхэд чихрийн шижинтэй болох эрсдэл илүү өндөр байдаг гэжээ. Уг судалгааг Лондон, Гласговын их сургуулийн судлаачид хийжээ. Судлаачид 10  настай 4.500 хүүхдийн  2004-2007 оны хоорондын датаг ашигласан байна. Тэд өдөрт гурваас дээш цагийг дэлгэц ширтэн өнгөрөөдөг хүүхдийн биенд өөх, инсулин илүү их байгааг тогтоосон аж. Дэлгэц ширтэх гэдгээр судлаачид телевиз үзэх, компьютер хэрэглэх зэргийг хамааруулжээ.

 Гэхдээ судалгаанаас харахад дэлгэц ширтэн өнгөрөөх хугацаанаас илүү, суунга бөгөөд хөдөлгөөн багатай амьдралын хэв маяг чихрийн шижин тусахад нөлөөлдөг  байж болох юм. Америкт гаргасан зөвлөгөөгөөр 18-аас доош сартай хүүхдэд дэлгэц огт ширтүүлэхгүй байх, 2-5 настай хүүхдэд нэг цаг, түүнээс том хүүхдэд аав ээжийн тогтоосон хэмнэлийг санал болгожээ.

Америкт гаргасан зөвлөгөөгөөр 18-аас доош сартай хүүхдэд дэлгэц огт ширтүүлэхгүй байх, 2-5 настай хүүхдэд нэг цаг, түүнээс том хүүхдэд аав ээжийн тогтоосон хэмнэлийг санал болгожээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү