Дэлхийн хамгийн том огторгуйн туяаны обсерватори Хятадад байгуулагдана

Сэтгүүлч: Г.Баянжаргал

7 жил

Хятад улсад дэлхийн хамгийн том огторгуйн туяаны обсерватори баригдах гэж байна. Барилгын ажил дөнгөж эхэлсэн тухай China Daily мэдээлжээ. Огторгуйн туяаны үүслийг судлах байгууламжид 440 тэрбум төгрөг зарцуулах аж.

" Далайн түвшнээс 4.410 метрийн өндөрт Сичуан аймагт баригдах, 180 сая долларын төсөвтэй обсерватори нь өндөр энергитэй огторгуйн туяан үүслийг хайж, ертөнцийн хувьсал ба өндөр энергитэй эрхэсийн биетүүдийг судлахаас гадна шинэ физикийн салбарыг урагш хөдөлгөнө” гэж China Daily-д бичжээ.

Төслийг  2015 оны эцэст Хятадын Үндэсний Хөгжил ба Реформын Комисс баталсан ба 2021 оны 1-р сард дуусахаар төлөвлөгөөтэй байгаа. Өнгөрсөн жил Хятад улс дэлхийн хамгийн том радио телескопийг ашиглалтанд оруулсан юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү