Өнгөрсөн оноос хойш 22 мянган төрийн албан хаагч халагджээ

Өнгөрсөн оноос хойш 22 мянган төрийн албан хаагч халагджээ

Сэтгүүлч: Ц.Насанжаргал

8 жил

     Өнгөрөгч оны Улсын их хурлын сонгуулиас хойш 22 мянга гаруй төрийн жинхэнэ албан хаагч халагдаж, солигдсон гэсэн албан бус тоо байна. Тухайлбал,  аймаг бүрээс 350-700 гаруй албан хаагч ажлаасаа гарсан бол Нийслэлийн хэмжээнд төрийн захиргааны төв байгууллага болон яамдуудаас 10 мянга гаруй албан хаагч ажлаа хүлээлгэн өгчээ.

Нам солигдоход дагаад төрийн байгууллагын удирдах албан хаагчдыг сольж томилдог  тогтолцоог улстөржилтгүйгээр арилгах шаардлагатай байгаа талаар “Хүний эрх шударга ёс хөгжлийн төв”-өөс мэдээллээ

. 2016 оноос хойш энэ хэмжээний төрийн албан хаагчдыг солихын хажуугаар 2000 ажлын байр шинээр нэмсэн талаар тэд хэлж байлаа. Төрийн захиргааны албанд ойролцоогоор 100 мянга гаруй хүн ажилладаг. Энэ мэтчилэн хүний хөдөлмөрлөх эрхэд халдаж, төрийн тогтвортой байдлыг алдагдуулж байгаа энэ асуудлыг нэн даруй зогсоохыг “Хүний эрх шударга ёс хөгжлийн төв”-өөс шаардлаа.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү