Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын ураг уламжлалын холбоо хамтран угийн бичиг хөтлөх олон нийтийн санаачилга өрнүүлэх ажлыг зохион байгуулах болсон тухай мэдээллээ
Тус угийн бичиг хөтлөх ажлыг өнгөрсөн сарын 6,7-нд орон даяар эхлүүлсэн бөгөөд судалгааны хүрээлэнгээс явуулсан мэдээллээс үзвэл сүүлийн үед цус ойртолтоос болж удмын сан бохирдох нь үндэсний хэмжээнд аюул дагуулахаар болж байгааг онцолсон юм.
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 261 дүгээр тогтоолоор “Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого”-ыг баталсан. Мөн 2007 онд 267 дугаар тогтоол гараад угийн бичиг хөтлөх журмыг баталсан. Иймд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн зүгээс хэрэгжилтэд анхаарч тодорхой ажлуудыг төлөвлөж байгаа гэнэ.
Өнөөдрийн байдлаар манай улсад угийн бичиг хөтөлдөг 700 гаруй хүн байдаг аж.
Хуралд оролцогсод “Угийн бичиг хөтлөх” үндэсний аянд ард иргэдийг өргөнөөр оролцож, цус ойртолтоос сэргийлэхийг уриалав.