Вакцинжуулалтын ажил 62.9 хувьтай явагдаж байна

Вакцинжуулалтын ажил 62.9 хувьтай явагдаж байна


8 жил

ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан 11 хүний бүрэлдэхүүнтэй “Шуурхай бүлэг” зүүн гурван аймагт ажиллаж байгаа.
 Дорнод аймгийн Матад, Хөлөнбуйр суманд нийт 4 голомтод 52 малчин өрхийн 692 толгой мал өвчилж, 692 толгой малыг зориудаар устгаж, ариутгал халдваргүйтгэл хийжээ.


 Аймгийн хэмжээнд гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх, вакцинжуулалтад 14 сумын 997.4 мянган толгой мал хамрагдахаас 627.5 мянган толгой мал хамрагдаж, вакцинжуулалтын ажил 62.9 хувьтай явагдаж байна.

 Тухайлбал, өнөөдрийн байдлаар Матад, Хөлөнбуйр, Баянтүмэн, Баян-Уул, Булган, Халхгол, Цагаан-Овоо, Хэрлэн сумын вакцинжуулалт бүрэн дууссан бол Баяндун, Дашбалбар сумын 26.8 мянган толгой үхэр, Чойбалсан, Чулуунхороот, Гурванзагал, Сэргэлэн сумын өвчинд мэдрэмтгий 283.9 мянган толгой малыг вакцинжуулалтад хамруулахаар ажиллаж байна. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү