Дэлхийн хамгийн удаан сайн хадгалагдан үлдсэн Apple-ийн-1 компьютерыг дуудлага худалдаагаар зарахаар болжээ. Дуудлага худалдааг зохион байгуулагчдын урьдчилан өгсөн мэдээгээр Apple-1-ийг сая фунтын дөрөвний нэгээс ч илүү үнээр зарж болно хэмээн Их Британийн The Sun сонинд бичжээ. Apple-1 бүрэн ажиллах боломжтойгоор хадгалагдан үлдсэн .
Цорын ганц энэ компьютерийн эзэн нь Калифорнийн Беркли дэх нэгэн инженер гэнэ.Apple Customer Service-ээс энэ машиныг худалдаж авсан баталгааны хуудас болон анхны захиа нь хадгалагдан үлджээ. Энэхүү компьютерийг Apple-ийн үүсгэн байгуулагчдын нэг Steve Wozniak 1976 онд гаргасан түүхтэй.
Apple-1-ийг 60 ширхэг үйлдвэрлэсэн ч үүний ердөө найм нь ажиллаж байгаа .
Дуудлага худалдаа тавдугаар сарын 20-нд Германы Кельн хотноо болно.