Дизайнер Ив Бехарын Fuseproject студи унтарсан үедээ уран зураг болон хувирдаг Самсунг телевизийн загварыг гаргажээ. Ингэснээр танай гэрийн хананд өлгөгдсөн Самсунгийн телевиз жирийн том хар дэлгэц биш, өөрийн гэсэн гоо сайхантай зураг болон харагдана.
Самсунгийн хэлж буйгаар The Frame нэртэй энэ телевиз орчны өөрчлөлтөнд зохицдог автоматаар цайруулдаг сенсортой хийгдсэн анхны дэлгэц. Тиймээс дэлгэцийг хэн ч үзээгүй тохиолдолд телевиз өөрөө унтарч, тог цахилгааныг дэмий үрэхгүй гэсэн үг.
Дэлгэц уран зургийн горимдоо шилжсэнээр Элис Ван Мидделем, Тодд Эберле, Луиса Ламбри, Бэрри МкЖий зэрэг уран бүтээлчийн 100 орчим бүтээлийг толилуулна. Телевизийн цайруулагч сенсор өрөөний гэрлийн түвшингээс хамаарч зургийг тааруулан гаргах аж. Самсунгийн энэ телевизэд ямар нэгэн товч эсвэл пластик байхгүй. Гадна талаасаа зөвхөн хар, цагаан эсвэл модон хавтантай хийгджээ.