Консултангийн фирм Меркер Ази тивд амьдралын чансаагаараа хамгийн өндөр бөгөөд дэд бүтцээрээ хамгийн сайн улсаар Сингапурыг нэрлэлээ.
Австрийн Вена хот найман жил дараалж тус жагсаалтыг тэргүүлж байна. Харин Багдад хот энэ жил ахин жагсаалтын хамгийн дор бичигджээ. Дэлхийд Сингапур улс 25-т жагссан байна.
Меркер фирм Амьдралын Чансааны Судалгаа жагсаалтыг гаргахын тулд 231 хотын улс төрийн тогтвортой байдал, эрүүл мэндийн даатгал, боловсрол, гэмт хэрэг, тээврийн хэрэгсэл зэрэг олон шалгуурыг ашигладаг.