Даваа гарагт Рейтерс мэдээллийн агентлаг Орос улс 22 гишүүнтэй тусгай хүчин ба хэд хэдэн дронуудаа Ливийн хилтэй ойролцоох Египтийн агаарын баазад байрлуулсан гэж мэдээлээд байсан. Тэгвэл энэ мэдээллийг Оросын Холбооны Консулын Олон Улсын хэргийн хорооны орлогч дарга Владимир Жабаров үгүйсгэв.
“Орос тийм үйлдэл хийгээгүй. Батлан хамгаалах яам үүнийг баталгаажуулахгүй. Энэ бол биднээс анхаарал тавиад байх хэрэггүй хуурамч мэдээлэл.” гэж тайлбарлажээ.
Рейтерс агентлаг ‘Америк ба Египтийн эх сурвалж Оросыг Египтийн агаарын бааз руу тусгай хүчнээ байрлуулсан’ гэж эх сурвалж нь тодорхойгүй мэдээлэл цацаад байсан юм.