Комик зураач Роберт Сикиорак Мягмар гарагт худалдаанд гарч эхэлсэн график романаа “хүн бүр сонссон, гэхдээ цөөхөн хүн уншсан байдаг” уран зохиолын классик бүтээлүүдтэй адилтгажээ. Apple-ийн 20.000 орчим үгтэй уйтгартай гэрээний нөхцлүүдийг Роберт Сикориак график роман болгон хувиргасан байна.
Business Insider-т өгсөн ярилцлагандаа Америкт “Itunes-ийн нөхцлүүдийг ашиглан роман хийнэ гэдэг тэр бүр тааралдахгүй комик болно” гэж бодсон нь "Terms and Conditions: A Graphic Novel” нэртэй бүтээлийх нь сэдэл болсон тухай ярьжээ.
52 настай Роберт Сикиорак Apple брендийн бүтээгдэхүүнүүд эстетикт суурилдаг атлаа хэрэглэгчтэйгээ хийдэг гэрээнийх нь текст, нөхцлүүд эсрэгээрээ байгааг гайхдаг бөгөөд тэрээр уг брендийн фен, хэрэглэгч аж.
900 сая долларын зах зээлтэй Америк график комикийн салбарт Сикиорак бүтэн номыг товчлон комик болгосондоо биш, Apple-ийн төвөгтэй, нуршуу текстүүдийг 7.000 үг болгон багасгаснаараа онцлог болж байна. Тэр комикийнхоо дүрүүдэд кино ертөнцийн алдартай дүрүүдийг сонгож, гол дүрд үүсгэн байгуулагч Стив Жобсыг тоглуулсан байна.
“Та цомгийн ковер артад зөвхөн Apple Music Үйлчилгээтэй холбоотойгоор нэвтрэх боломжтой. Албум кобер арт зөвхөн хувийн, арилжааны бусаар хэрэглэгдэнэ.”
“Та цомгийн ковер артыг ямар ч байдлаар Тохиролцоог эсвэл бусад хүний эрхийг зөрчихгүйгээр эсвэл гажуудуулахгүйгээр хэрэглэнэ гэдэгт санал нийлэх бөгөөд Apple таны хэрэглээнд ямар ч хариуцлага хүлээхгүй."