УЕПГ-аас Баянзүрх дүүргийн прокурорын газрын ажлыг шалгаж байна

УЕПГ-аас Баянзүрх дүүргийн прокурорын газрын ажлыг шалгаж байна


8 жил

Улсын Ерөнхий прокурорын газрын I улирлын ажлын ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Баянзүрх дүүргийн прокурорын газрын ажлыг иж бүрэн шалган туслах групп тус дүүргийн прокурорын газарт ажиллаж байна.

Улсын Ерөнхий прокурорын газраас хийх шалган туслах ажлын зорилго нь Прокурорын байгууллагын тухай хууль болон эрүүгийн хууль тогтоомж, тэдгээрийг хэрэгжүүлэхээр гаргасан Улсын Ерөнхий прокурорын тушаал, албан даалгавар, заавар, журмын хэрэгжилтийн байдал, прокуророос хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд учирч буй хүндрэл бэрхшээл, хяналтын ажилд оршиж буй зөрчил, дутагдал, түүнд нөлөөлж буй шалтгаан, нөхцөлийг судалж тогтоох замаар шалган тусалж дүгнэлт хийх, илэрсэн зөрчлийг арилгуулах, удирдлага зохион байгуулалт болон хяналтын ажлын чиглэлээр мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэхэд оршино.

Шалган туслах групп батлагдсан удирдамжийн дагуу 2017 оны гуравдугаар сарын 13-17-ны хооронд тус дүүргийн прокурорын газарт ажиллаж, 2015 оны 3, 4 дүгээр улирал, 2016, 2017 оны хоёрдугаар сарын ажлыг хамруулан шалгана. Шалган туслах ажлын группыг Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Б.Жаргалсайхан ахалж, Удирдлага, зохион байгуулалт, дотоод ажил, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг  Дүн шинжилгээ, судалгаа, хяналт шалгалтын хэлтсийн хяналтын прокурор З.Сансарзолбоо, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналтын ажлыг Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор А.Энхжаргал, Шүүхэд төрийг төлөөлөх ажлыг Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн хяналтын прокурор Ц.Бурмаа, Ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтын ажлыг Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Т.Мөнхбаяр, Архивыг Эрүүгийн хэргийн төв архивын ахлах зааварчлагч М.Сэлэнгэ нар хийж гүйцэтгэнэ гэж УЕПГ-аас мэдээллээ.   

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү