Агаарын бохирдлоос хамгаалах Woobi Play нэртэй маскийг Kilo Design студи хүүхдэд зориулан бүтээжээ. Зөвхөн нүүр халхлах үйлчилгээтэй бусад энгийн масктай харьцуулахад энэ бүтээгдэхүүний HEPA филтер нь зүүж байгаа хүүхдийг агаарын бохирдлын партиклуудын 95 хувиас хамгаалах чадвартай.
Зургаа ба түүнээс дээш насны хүүхдэд зориулсан, олон янзын өнгө ба хэлбэртэй энэ маскийг Данийн Kilo Design студи агаарын бохирдол ихтэй газруудад амьдардаг хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалах, тэдний боловсролд зориулан бүтээжээ.
Маскны хэсгүүд янз бүрийн өнгөтэй байгаа шалтгаан нь хүүхдүүдэд маск яаж ямар бүтцээр ажиллаж байгааг мэдүүлэх зорилготой.
Airmotion Laboratories технологийн компаний захиалгаар хийсэн силикон материалтай Woobi Play энэ жилийн сүүлээр хамгийн эхэнд Хятад улсад 36 еврогоор зарагдаж эхлэх аж.