“Хэрэглэгчийн эрхийг дээдлэе” өдөрлөг маргааш болно

“Хэрэглэгчийн эрхийг дээдлэе” өдөрлөг маргааш болно


8 жил

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Иргэдэд үйлчлэх төвийн танхимд “Хэрэглэгчийн эрхийг дээдлэе” өдөрлөгийг энэ сарын 15-нд зохион байгуулах гэж байна.

Өдөрлөгийн зорилго нь хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, хэрэглээний талаарх тэдний мэдлэг боловсрол, соёл, хандлага, хууль эрх зүйн мэдлэгийг сайжруулахад оршиж байгаа юм. Уг арга хэмжээний үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, дүүргийн Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагчид болон холбогдох мэргэжилтнүүд иргэдийн гомдол саналыг хүлээн авч, түргэн шуурхай шийдвэрлэх, хүнсний аюулгүй байдлыг хэрхэн хангах, агаарын бохирдлыг бууруулахад аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, цахим худалдаан дахь хэрэглэгчийн эрхийн талаар хууль эрх зүйн болон мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, зөвлөмж, санамж, сэрэмжлүүлэг, гарын авлага материал тараах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулна.

Дүүргийн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг өдөрлөгийн арга хэмжээнд өргөнөөр оролцохыг урьж байна гэж Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү