“Хүйтэн уур амьсгалтай орнуудын ариун цэврийн байгууламжийн шийдэл” сэдэвт зөвлөлдөх уулзалт эхэллээ

“Хүйтэн уур амьсгалтай орнуудын ариун цэврийн байгууламжийн шийдэл” сэдэвт зөвлөлдөх уулзалт эхэллээ


8 жил

“Хүйтэн уур амьсгалтай орнуудын ариун цэврийн байгууламжийн шийдэл” сэдэвт Олон улсын зөвлөлдөх уулзалт болж байна. Өнгөрөгч 2015 оны байдлаар Монгол Улсын хүн амын 68 хувь нь хот суурин газар амьдарч байгаа бөгөөд Нийслэлд 1.4 сая хүн амьдарч байгаагийн 48.8 хувь нь сайжруулсан ариун цэврийн байгууламж, гэр хорооллын айл өрхийн 97.3 хувь нь шаардлага хангаагүй энгийн нүхэн жорлон ашиглаж байна.

Зөвлөлдөх уулзалтын үеэр ус хангамж, ариун цэврийн байгууламжийн чиглэлээр хүүхдийн өмнө хүлээх хариуцлага, тулгамдсан асуудал, хүйтэн уур амьсгалтай орнуудын олон нийтийн байгууллагуудын түвшин дэх ариун цэврийн байгууламжийн шийдэл, хүйтэн уур амьсгалтай орнуудын өрх, айлын түвшин дэх ариун цэврийн байгууламжийн шийдэл, хөрсний бохирдол, бууруулах арга зам гэсэн 4 чиглэлээр нийт 16 илтгэл тавина.

Зөвлөлдөх уулзалтад ЭМЯ, БОНХАЖЯ, БСШУСЯ, СЯ, БХБЯ, НЗДТГ, барилгын хөгжлийн төв, 21 аймгийн ЭМГ болон АНУ, Их Британи, Швед, БНХАУ, Герман улсын эрдэмтэн судлаачид, ДЭМБ, Дэлхийн банк, НҮБ-ын бусад төрөлжсөн байгууллага, ДЗМОУБ, МУЗН, төрийн болон ТББ-ын 150 гаруй төлөөлөгч оролцож байна. Олон улсын зөвлөлдөх уулзалт маргааш үргэлжилнэ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү