Хаврын урин дулаан цаг болж, цаг агаар дулаарч байгаатай холбогдуулан мөсний нягт багасаж, мөс хэврэгшиж байна. Зарим томоохон гол, мөрөнд газар доорх усны хажуугийн цутгал урсацаас шалтгаалан халиа, тошин гүйх, мөсөн дээгүүр ус урсах, нуурт өрх үүсч, мөс нимгэрэх зэрэг үзэгдэл ажиглагдаж байгааг албаны хүн анхаарууллаа.
Тиймээс ард иргэдийг мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхээс татгалзаж, мөс цөмрөх аюулаас болгоомжлохыг анхааруулж байна.