Ирэх сарын нэгнээс стандарт хангасан зуух худалдаална

Ирэх сарын нэгнээс стандарт хангасан зуух худалдаална

Сэтгүүлч: Ц.Насанжаргал

8 жил

 “Нарантуул”, “Хархорин”  худалдааны төвүүд ирэх сарын нэгнээс шинэ стандартыг хангасан гэрийн зуухыг худалдаална. Энэ оны  нэгдүгээр сарын 10-нд ҮАБЗ хуралдаж нийслэлийн агаарын бохирдлыг гамшгийн хэмжээнд хүрснийг тодотгоод аймаг, нийслэлийн ИТХ-д чиглэл өгч, цаашид хэрэгжүүлэх болон ойрын хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээний төслийг бэлтгэх үүрэг өгсөн. Үүний дагуу Агаарын бохирдлыг бууруулах газраас хэд хэдэн чиглэлд анхаарч ажиллаж байгаа бөгөөд дээрх худалдааны төвүүдээр стандартын шаардлага хангасан гэрийн зуух худалдаалах албан шаардлага хүргүүлсэн байна.

 Мөн гэрийн болон, том оврын зуухыг үйлдвэрлэдэг иргэн, аж ахуйн нэгжид хяналт тавьж ажиллаж байгаа юм.  Мөн Улаанбаатар хотын агаарын бохирдол ихтэй бүсийн 50 цэцэрлэгт дотоод агаарын чанарыг сайжруулах 200 төхөөрөмж суурилуулсан бөгөөд энэ төсөл Дэлхийн банкны санхүүжилтээр үргэлжлэх юм.  Түүнчлэн нийслэлийн агаарын чанарыг сайжруулах 4 бүсэд мэргэжлийн хяналтын  269 байцаагч ажиллаж, одоогийн байдлаар 1316 иргэн, аж ахуйн нэгжид шалгалт хийн 1034 мэдэгдэх хуудас тараан 3 сая төгрөгийн торгууль тавьжээ.

  

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү