Жи Таймын хохирогчид цагдаад хандаарай

Жи Таймын хохирогчид цагдаад хандаарай

Сэтгүүлч: Г.Баянжаргал

8 жил

Жи Тайм сүлжээний хохирогч бол цагдаагийн байгууллагад өргөдөл, гомдол гаргах тухай Цагдаагийн дэд хурандаа Ө.Эрдэнэхүү сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэр дурджээ.

Казакстаны иргэн Маженов Марат манайд 100 хувийн хөрөнгө оруулалтаар байгуулсан Жи Тайм компанидаа олон хүнийг элсүүлэн, мөнгө угаан, залилан хийсэн нь тогтоогдсон. Түүнийг 2-р сард улсын хилээр гарах гэж байхад нь баривчилсан юм.

Одоо Жи-Таймын залиланд онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс эрүүгийн хэргээр мөрдөн байцаалт явуулж байгаа юм. Түүнчлэн гүйцэтгэх захирал Монгол улсын иргэн О-г сэжигтнээр шалгаж байна.

50 гаруй настай Ж.Марат залилингаа хийхийн тулд компаниа Казакстаны засгийн газрын “Ядуурлыг бууруулах төсөл” гэж мунхруулан, элссэн хүнээс 130.000-300.000 хүртэлх төгрөгийг дөрвөн үе шаттайгаар аван, эргүүлээд 19 сая төгрөг өгнө гэх гэрээ байгуулсан байна. Өнгөрсөн сарын 17-нд Жи Тайм сүлжээний хохирогчдын тоо 400-д, хохирлын хэмжээ 200 саяд хүрээд байв.

Иргэдийн дунд Жи Таймыг анх байгуулагдаж байхад хяналт шалгалт хийх ёстой байсан тухай шүүмжлэл байсан бөгөөд Ө.Эрдэнэхүүгийн мэдээлсэнээр Жи-Таймын захирлын бүх эд хөрөнгийн прокурорын зөвшөөрлөөр битүүмжилсэн аж. Цаашид энэ компаний үйл ажиллагаа сэргэхгүй гэдгийг тэрээр онцолжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [192.168.8.xxx] 2 жил
Жи тайм нэр бхгүй бол яаж нэрээ хаанаас асуух вэ