Б.Ууганбаатар допинг хэрэглэснээ өөрөө хүлээн зөвшөөрчээ

Б.Ууганбаатар допинг хэрэглэснээ өөрөө хүлээн зөвшөөрчээ

Сэтгүүлч: Г.Баянжаргал

8 жил

Тэшүүрчин Б.Ууганбаатар допингийн шинжилгээнд орохоос татгалзаж  мелдониум гэх хориотой бодис хэрэглэснээ хүлээн зөвшөөрлөө. Шинжилгээгээр түүний биенээс мелдониум тогтоогдсон тухай Монголын тэшүүрийн холбооноос мэдэгдсэн ба Б.Ууганбаярт ямар шийтгэл оногдуулах нь тодорхойгүй байна.

Алдар спорт хорооны тамирчин Б.Ууганбаатараас 1-р сард зохион байгуулагдсан улсын аваргад 1.500, 5.000 метр ба дөрвөн зайн нийлбэр дүнгээр түрүүлсэний дараа шинжилгээ авсан юм.

Допингийн эсрэг агентлаг өнгөрсөн жилээс хойш мелдониумыг допингоор тооцож, хатуу шийтгэл оноохоор болсон. 2016 оны 8-р сард Оросын нэрт теннисчин Мариа Шараповад шинжилгээ явуулахад мелдониум хэрэглэсэн нь тогтоогдож, шуугиан тариад байв.

Насанд хүрэгчдийн тэшүүрийн улсын аварга шалгаруулах тэмцээн өндөр амжилт үзүүлсэн гэх таван тамирчнаас допингийн шинжилгээ авсан ба Монголын Тэшүүрчдийн Холбооны Удирдах зөвлөл одоогоор хуралдаагүй байгаа тухай Монцаме агентлаг мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү