Монголын жюү жицүгийн холбооноос зохион байгуулдаг 2017 оны насанд хүрэгчдийн 7, өсвөр үеийн 5, мастеруудын 3 дахь удаагийн УАШТ өнөөдөр СТО-ны А танхимд эхэллээ. 2017 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий Мастерс-1 ангиллын эрэгтэйчүүдийн цагаан бүсний ангилалд 69 кг-д зодоглосон жүжигчин Өөскө буюу А.Өнөржаргал хүрэл медаль хүртлээ.
Тэрбээр эхний тойрогтоо “Аврагч” спорт хорооны тамирчин А.Баярсайханыг ялсан бол дараагийн өрсөлдөгч болох “Гаруда” клубын тамирчин З.Төгөлдөрт дийлдсэн байна. Хүрэл медалийн төлөөх барилдаанаа "Гаруда" клубын Ж.Алтантулгатай хийж ялсанаар УАШТ-ий медальтан боллоо. Жүжигчин А.Өнөржаргал жюү жицүгээр нэг жил хичээллэж байгаа юм.
Мөн 2017 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин Н.Түвшинбаяр хүүгийн хамтаар оролцож байгаа бол МУГТ Х.Цагаанбаатарын хүү Ц.Ховор-Эрдэнэ өсвөр насны ангилалд зодоглож байна.
ЭХ СУРВАЛЖ: MNB