“Mongolia Mining 2017” үзэсгэлэн болно

“Mongolia Mining 2017” үзэсгэлэн болно

Сэтгүүлч: Ц.Насанжаргал

8 жил

 Монголын уул уурхайн хамгийн том үйл ажиллагааны нэг   “Mongolia Mining” 2017. Долоо дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа үзэсгэлэн ирэх сарын 5-7-ны өдрүүдэд “Буянт-Ухаа” спорт цогцолборт болохоор болжээ.  Жил ирэх тутам өргөжиж буй “Mongolia Mining” үзэсгэлэнд энэ удаад олон улсын 120 гаруй уул уурхайн шилдэг нийлүүлэгч компани оролцох юм. БНХАУ, ОХУ, АНУ, Япон, Нидерланд, Швед, Казахстан, Чех, Австрали, Беларусь, Герман, Солонгос, Франц зэрэг орнууд павильоноо (country pavilion) гаргана.  Үзэсгэлэн гаргагчдын дотор уул уурхайн ханган нийлүүлэгчид, бутлуурын үйлдвэрийн тоног төхөөрөмж, тос тосолгооны материал, цахилгаан үүсгүүр, уул уурхайн кабель, гэрэлтүүлгийн систем гэх мэт төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, харилцаа холбоо, ложистик, кэйтэринг, кэмп болон нөхөн сэргээлтийн үйлчилгээ эрхлэгчид багтсан юм.  Мөн үзэсгэлэнгийн үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмалын газраас уул уурхайн салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөвийн талаар мэдээлэл өгнө.

bb8652_nuurs-Glencore-Xstrata_x974

“Mongolia Mining 2017” үзэсгэлэнгийн хамтран зохион байгуулагчид нь “Эрдэнэс Монгол”, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоо бүхий “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр”, “Багануур”, “Шивээ-Овоо” болон “Оюутолгой” зэрэг томоохон компаниуд. Тэдний хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүд, хэтийн төлөв, худалдан авалтын шаардлагын талаар үзэсгэлэн гаргагчид, ханган нийлүүлэгчидтэй ярилцлага хийнэ . Бизнес эрхлэгчид олон улсын үзэсгэлэн яармаг явалгүй цаг, мөнгөө хэмнэн, дэлхийн технологитой дэргэдээсээ танилцах боломжтой.

  

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү