Хотын даргын орлогч Ш.Анхмаа НБГ-ын үйл ажиллагаатай танилцав

Хотын даргын орлогч Ш.Анхмаа НБГ-ын үйл ажиллагаатай танилцав


8 жил

Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа өчигдөр Нийслэлийн Боловсролын газрын үйл ажиллагаатай танилцлаа. Нийслэлийн Боловсролын газраас 2016 оны 9 сараас өнөөдрийг хүртэл хийж хэрэгжүүлсэн томоохон бодлогын чиглэлийн ажлуудаа Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга танилцууллаа. Мөн энэ үеэр сургалт, эрдэм шинжилгээ, судалгаа, пиар, мониторингийн стратеги академиас “Нийслэлийн ЕБС, цэцэрлэгийн орчны нөхцөл байдал тулгамдсан асуудалд хяналт-шинжилгээ дүн шинжилгээ” судалгааны дүнг тус академийн судалгааны секторын эрхлэгч н.Бадамгарав танилцууллаа. Орлогч дарга Ш.Анхмаа Нийслэлийн Боловсролын газрын удирдлагуудад дараах үүрэг даалгаврыг өгч цаашид санаачлан зохион байгуулж байгаа ажлуудаа улам чанаржуулж, шуурхай ажиллахыг зөвлөлөө.

  1. Байгууллагын дэргэдэх цэцэрлэг байгуулах ажилд санаачлагатай ажиллаж яам, улсын өмчит үйлдвэроийн газар, томоохон аж ахуйн байгууллагуудад санал хүргүүлж хамтран ажиллах
  2. Багш нарын дунд жил бүр зохион байгуулагддаг шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээний бага хурлыг НЗД-ын ивээл дор зохион байгуулах, шалгарсан илтгэлүүдийг эмтхэтгэл болгон хэвлүүлэхэд хамтран ажиллах
  3. Сургууль, цэцэрлэгийн багшлах боловсон хүчний чанарт онцгой анхаарч, сонгон шалгаруулалтыг зохих хууль журмын хүрээнд зохион байгуулах, сургууль, цэцэрлэгийн удирдлагуудын ёс зүйд анхаарч ажиллах
  4. Иргэд, эцэг эхчүүд, сурагчид, хамт олноос ирж байгаа өргөдөл, гомдлын асуудалд хяналт шинжилгээ хийж бодитой ажил зохион байгуулах
  5. Сургуулийн нийгмийн ажилтнуудыг чадваржуулах
  6. Захирал эрхлэгч нартай байгуулах хөдөлмөрийн гэрээнд ёс зүйн хариуцлага тооцох заалт оруулж шинэчлэн байгуулах...
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү