Граймсын синт-поп классик хөгжим рүү хөрвүүлэгдэнэ

Сэтгүүлч: Г.Баянжаргал

7 жил

Граймсын 2012 онд гарсан Vision албум классик цуврал концерт хувилбаар тоглогдох гэж байна. 13 классик хөгжимчний бүрэлдэхүүнтэй Монтреалын Plume  чуулга Граймсын алдартай Oblivion, Genesis, Nightmusic зэрэг 13 дууг “Many Visions: Plumes Deconstructs the Music of Grimes” нэртэй концертоор Канад улсад энэ сарын 10-21 хүртэл тоглох болжээ. Тоглолтын хөгжмийн зохиолчдын нэг Моника Пийрс NowToronto сэтгүүлд Граймсын Nightmusic дууг классик хөгжим рүү хөрвүүлэхийн тулд 100 удаа сонссон тухайгаа ярьжээ.

©Teen Vogue

Канадын синт-поп, арт поп зэрэг төрлөөр дуулдаг, продьюсер Граймсын албум Visions 2012 онд гарсан ба Genesis, Oblivion дуунууд нь шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ аван, Нью Йорк Таймсын “жилийн хамгийн гүнзгий сэтгэгдэл үлдээсэн албумуудын нэг”-ээр нэрлэгдээд байлаа.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү