Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 96 жилийн ойн баярыг угтан нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цэргийн штабаас дүүргийнхээ чөлөөнд гарсан генералууд, хурандаа болон офицер, ахлагч нарт хүндэтгэл үзүүллээ. Уламжлал болгон зохион байгуулдаг “Андуудаа одонгоо зүүцгээе” хүндэтгэлийн цэнгүүнд нийслэл, дүүргийн болон албаны бусад хүмүүс оролцсон юм.
Хүндэтгэлийн цэнгүүнд хүрэлцэн ирсэн дайчдад МУАЖ Б.Баярмагнай “Дайчин нөхрийн дуу”, ЦДБЭЧ-ын уран бүтээлчид “Андууд минь одонгоо зүүцгээе”, МУГЖ Н.Чулуунхүү “Миний залуу нас цэрэг явлаа”, МУГЖ Ж.Одмаа “Эх үрсийн элбэрэл”, МУСТАД.Төрмандах “Аархал”, “Гангараа” дуугаараа мэндчилсэн юм. Мөн “Андуудаа одонгоо зүүцгээе” цэнгүүнд ЗХЖШ, ЦДБЭЧ, дүүргийн Соёлын ордны бүжигчид, ЗХЖШ-ын ҮЖҮНХ-ийн хөгжимчид мэндчилгээ дэвшүүллээ.
Дашрамд дурдахад, Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хүндэтгэлийн цэнгүүний үеэр хороо бүрийн төлөөлөл болсон 28 эмэгтэй бэлтгэл офицер, ахлагч нарт дүүргийн Засаг даргын өргөмжлөлийг гардуулж, хүндэтгэл үзүүлэв.
Дайчиддаа хүндэтгэл үзүүллээ
9 жил /2017-03-09 09:18:38 GMT+8/
Ж.Золжаргал: Х.Нямбаатарыг нийслэлийн төсвийн сонсголд урьсан ч ирэх хүмүүсийн жагсаалтад нэр нь байгаагүй
1145
2 долоо хоног
З.Мэндсайхан: Улсын төсвийн алдагдал 1 их наяд төгрөг байхад нийслэлийн төсвийн алдагдал 2.4 их наяд төгрөгт хүрсэн
990
2 долоо хоног
Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр нэг гарын үсгээ 50 сая төгрөг хүртэл үнэлдэг гэв
2442
1 сар
Ж.Баярмаа: Монголын дундаж давхарга буюу цалин авдаг 1 сая иргэн өрийн дарамтанд ороод эмзэг бүлэг рүү шилжихэд бэлэн болсон байна
2170
1 сар
Хүмүүсийн хэлж заншснаар савны амсар боолгох буюу умайн гуурсан хоолойг боолгохоос аль болох татгалз
77482
24
9 жил
З.Цэцэгзул: Хятадын баг маш олуулаа хэдхэн цом медалтай байхад бид дөрөв 5 цом олон медалтай сууж байх үнэхээр гоё байсан
72135
8
9 жил
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
-
0
-
0
-
0
-
0
-
0
-
0
- Эхэнд
- Сүүлд