“Хуулиа дээдэлье” үйл ажиллагаа жилийн турш үргэлжилнэ

“Хуулиа дээдэлье” үйл ажиллагаа жилийн турш үргэлжилнэ

Сэтгүүлч: Ц.Насанжаргал

8 жил

 Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газраас санаачлан “Хуулиа дээдэлье” ерөнхий арга хэмжээг зохион байгуулж байна. Энэхүү үйл ажиллагаа нь ЗДТГ-тай хамтарч жилийн хугацаанд хэрэгжих юм.  Иргэн бүрийн хуулиа дээдлэх, сахин биелүүлэх сэтгэлгээг төлөвшүүлэх, хууль, эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн эдийн засаг, улс төр, эрх зүй, ёс суртахуун, хүмүүжлийн ач холбогдолтой . Арга хэмжээний хүрээнд хуулиа дээдлэх, сахин биелүүлэх сэтгэлгээг төлөвшүүлэхийн ач холбогдол, хэрэгцээ, шаардлагыг иргэд, олон нийтэд таниулах, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоотой сургалтын олон талт арга, хэлбэрийг ашиглан хууль тогтоомжуудыг сурталчлахаар төлөвлөжээ.

Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд иргэдийг оролцоог нэмэгдүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх,  идэвх санаачлагатай оролцсон сум, баг, төрийн байгууллага, хувийн хэвшлийг шалгаруулах юм байна.

“Хуулиа дээдэлье” ерөнхий арга хэмжээг зохион байгуулснаар иргэд, олон нийтийн хуулиа дээдлэх, сахин биелүүлэх сэтгэлгээ, хариуцлага нэмэгдэхийн хэрээр хууль, эрх зүйн мэдлэг дээшилж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийг оролцоо хангагдан гэмт хэрэг, зөрчлийн суурь шалтгаанууд арилна гэж үзэж байгаа албаныхан хэллээ.

Эх сурвалж: ЦЕГ

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү