Зарим хүмүүс яагаад шалтгаангүй тогтмол худлаа ярьдаг вэ?

Зарим хүмүүс яагаад шалтгаангүй тогтмол худлаа ярьдаг вэ?

Сэтгүүлч: Г.Баянжаргал

8 жил

Хяналтгүй тогтмол худлаа ярьдаг хүмүүсийг компулсив буюу өөрийн эрхгүй худлаа ярьдаг ба патологик гэж хоёр ангилдаг байна. Компулсив худалчид яриагаа хэтрүүлнэ бас хачир нэмнэ. Харин патологик худалчид худлаа ярьж байгааг нь мэдэж байгаа ч үргэлжлүүлэн ярихаас гадна заримдаа үнэнээ хэлж байгаа эсэхээ өөрөө ч мэдэх чадваргүй болдог.

Өдөр тутамдаа хааяа худлаа ярих нь цаанаа тодорхой зорилготой байдаг бол патологик худалчид тавьсан зорилгогүй. Тэдэнтэй харьцуулвал компулсив худалчид хүмүүсийн үнэмшихийг хүсч байгааг ярьдаг. Судлаачдын үзэж буйгаар компулсив худалчдын цаад шалтгаан  аав ээжийн хүүхдээ хэрхэн хүмүүжүүлсэнд байдаг бөгөөд зарим хүмүүс яагаад паталогик худалч болсон нь дараах шалтгаантай:

-үргэлж хэрүүл зодоонтой орчинд өссөн

-хүүхэд байхдаа хүчирхийлэл дунд өссөн

-архи, хар тамхи хэтрүүлэн хэрэглэдэг орчинд өссөн

-хүүхэд байхдаа үнэнээ хэлсэндээ шийтгүүлэхээс болгоомжилж худал ярьдаг байсан

-аав ээж нь хүүхэддээ үргэлж худлаа ярьдаг, худлаа амлалт өгдөг байсан

Өөрөөр хэлбэл хүн төрөлхийн худалч байдаг гэхээсээ илүү хүүхэд насны нөхцөл байдал, хүчин зүйлүүдээс болоод тогтмол шалтгаангүй худлаа ярьдаг болдог. Аз болоход дээрх хоёр төрлийн худалч нийтлэг биш бөгөөд тухайн хүн өөрийн хүслээр мэргэжлийн хүнд очвол эмчлэгдэх боломжтой.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү