Нийслэлийн залуучуудын хөгжлийн газар охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоохын төлөө олон улсын арга хэмжээний үзэл санааг дэмжин “Даван туулагчдын дуу хоолой” баримтат гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтэд оролцов. Энэхүү арга хэмжээг жил бүр Монголын эмэгтэйчүүдийн сангийн дэмжлэгтэйгээр “Хөөрхөн зүрхнүүдийн аян” ТББ болон хүний эрхийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагууд нэгдэн зохион байгуулдаг билээ.
“Хөөрхөн зүрхнүүдийн аян” ТББ-ын УЗ-ийн тэргүүн Т.Амартүвшин “НҮБ-аас гаргасан судалгаагаар дэлхий дээр гурван эмэгтэй тутмын нэг нь амьдралынхаа аль нэг үе шатанд ямар нэг төрлийн хүчирхийлэлд өртдөг. Бид энэ арга хэмжээг гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод дэмжлэг үзүүлэх, хүчирхийллийн даван туулагчид хохирогчдыг буруутгах хандлагыг халах, хүний эрхэд суурилсан аргачлалаар үйлчилгээ үзүүлэхэд нөлөөлөх зорилгоор зохион байгуулж байна. Хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн сэтгэлийн шарх насан туршдаа арилдаггүй. Бид үзэсгэлэнг “Даван туулагчдын дуу хоолой” гэж нэрлэж байгаа юм. Дэлхий дээр хүчирхийлэлд өртсөн эмэгтэй чүүдийн тоо аль хэдийнэ нэг тэр бум болсон. Хүн бүр хүчирхийллийн эсрэг нэгдэж дуу хоолойгоо нэгтгэх хэрэгтэй” гэж онцлов.
Тиймээс нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар нийгмийн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулдаг ТББ-уудын үйл ажиллагааг дэмжиж ажилладаг бөгөөд нийгэмд эрүүл, эелдэг, хайр хүндэтгэл дүүрэн харилцааг төлөвшүүлэхэд залуу хүн бүрийн оролцоо маш чухал тул хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэхийг уриалж байна гэж Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.
Хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэхийг залуучуудад уриалав
9 жил /2017-03-09 08:21:12 GMT+8/
УИХ-ын гишүүн П.Ганзориг Хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар сонгогдлоо
432
5 өдөр
Л.Энх-Амгалан: Эцэг эхчүүдээс баахан мөнгө хураачихсан зөвлөл нэртэй хэсэг бүлэг хүмүүс төгсөлтийн баярыг бүр хориглосон гэж шоудах хэрэггүй
434
5 өдөр
Л.Энх-Амгалан: Монгол хэлний шалгалтын агуулга шуугиан дэгдээлээ. Ц.Доржготов гуайн өгүүллэг төгсгөл рүүгээ маш эротик өгүүллэг
1143
2 долоо хоног
Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудыг ажлын 4 хоногт шилжүүлэх үүрэг өгчээ
1044
2 долоо хоног
Өнөөдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийхэд сайн
1199
2 долоо хоног
Ц.Идэрбат: Хаврын тариалалтад зориулж дөрвөн төрлийн ногооны үрийг зээлээр олгоно
1465
3 долоо хоног
Н.Номтойбаяр: Төрийн албан хаагчид нэг өдөр зайнаас ажилласнаар эдийн засгийн хувьд хэмнэлттэй
1419
3 долоо хоног
Х.Нямбаатар С.Цэнгүүнийг "28 удаа гадаад томилолтоор явсан, аав нь Туул гол руу бохир цутгадаг, ясаа цайтал тэмцэнэ" гэж мэдэгдэв
2132
4 долоо хоног
АНУ-ын хүчинтэй визтэй байгаа хүмүүст $10,000 хүртэлх барьцаа байршуулах журам хамаарахгүй
2642
1 сар
Ё.Нямжав: ҮЦХ-д Үндэсний урлагийн их театр барих 5 га газар ашиглуулах гэрээнд гарын үсэг зураагүйн төлөө ажлаасаа чөлөөлөгдлөө
2669
1 сар
Хүмүүсийн хэлж заншснаар савны амсар боолгох буюу умайн гуурсан хоолойг боолгохоос аль болох татгалз
73553
24
8 жил
З.Цэцэгзул: Хятадын баг маш олуулаа хэдхэн цом медалтай байхад бид дөрөв 5 цом олон медалтай сууж байх үнэхээр гоё байсан
68370
8
8 жил
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
-
0
-
0
-
0
-
0
-
0
-
0
- Эхэнд
- Сүүлд