Секс Пистолс хамтлагийн дуучин, Арсеналын фен Жон Лейдон дасгалжуулагч Арсен Венгерийг ажлаа хүлээлгэж өгөхийг шаардав. Байерн Мюнхэнд 10:2 хожигдсоны дараа Арсеналын дасгалжуулагч руу чиглэсэн шүүмжлэл үүгээр зогсохгүй эрс ихсээд байгаа юм.
Секс Пистолсын дуучин асан Лейдон Арсеналын Эмиратуудын Цэнгэлдэхийн ойролцоо хойд Лондонгийн Финсбури Паркад өсчээ. Арсеналын үнэнч фен тэр “Би бүхэн амьдралынхаа турш Арсеналыг дэмжих болно. Миний мэдэж байгаагаар менежерүүд бол хэтэрхий их мөнгө шаарддаг супер од тоглогчид шигээ ирээд, явж л байдаг. Энэ бүхнийг тоглоом гэдгийг гэхдээ харахад зугаатай байж чаддаг тоглоом байх ёстой гэдгийг санаарай. Сүүлийн цөөн хэдэн жил тийм юм харагдахаа больсон байна.” гэжээ.
Арсенал Лхагва гарагт болсон Аваргын Лигийн тоглолтонд өөрсдийн талбайд Байерн Мюнхэнийг хүлээн авж тоглоод, нийлбэр дүнгээр 10:2-ын харицаатай ялагдаж, тэмцээнийг орхисон юм.