Монгол Улсын Засгийн газар өнөөдөр 11 цагт ээлжит хуралдаанаа хийнэ. Тус хуралдаанаар Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөртэй болох тухай, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны төсөв батлах болон “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөр батлах тухай асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэнэ.
Мөн Хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн 2016 оны жилийн эцсийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн дүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын гадаад томилолтын дүнгийн талаар мэдээлэл сонсоно.
ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛУУД:
№
|
Хэлэлцэх асуудал
|
Засгийн газрын гишүүн
|
1 |
Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөртэй болох тухай
|
У.ХҮРЭЛСҮХ
|
2 |
Дүрэм батлах тухай (Татварын алба)
|
Б.ЧОЙЖИЛСҮРЭН
|
3 |
Гаалийн ерөнхий газрын дүрэм батлах тухай
|
Б.ЧОЙЖИЛСҮРЭН
|
4 |
Дүрэм батлах тухай (Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм)
|
Г.МӨНХБАЯР
|
5 |
Дүрэм батлах тухай (Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм)
|
Г.МӨНХБАЯР
|
6 |
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны төсөв батлах тухай
|
Г.МӨНХБАЯР
|
7 |
Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай (Засгийн газрын 2016 оны 180 дугаар тогтоол)
|
П.ГАНХҮҮ
|
8 |
“Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөр батлах тухай
|
А.ЦОГЦЭЦЭГ
|
9 |
Бусад асуудал*
|
Ж.ЭРДЭНЭБАТ
|
Танилцуулах асуудал
|
||
10 |
Хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн 2016 оны жилийн эцсийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнгийн талаар
|
Ж.МӨНХБАТ
|
11 |
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын гадаад томилолтын дүнгийн талаар*
|
П.СЭРГЭЛЭН
|