Судлаачид өдөрт долоогоос есөн цаг унтвал сайн амарсанд тооцох тухай зөвөлдөг. Тэгвэл өдөр тутам есөн цагаас хэтрүүлэн унтах нь тархины эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байдаг. Энэ тухай Neurology сэтгүүлд шөнө бүр есөн цаг унтдаг хүмүүс деменциатай болох магадлал өндөр байдаг гэж бичжээ.
“Ахлах сургууль төгссөн, шөнө бүр есөөс илүү цаг унтдаг хүмүүс түүнээс бага цаг унтдаг хүмүүстэй харицуулвал 10 жилийн дотор деменциатай болох эрсдэл 10 дахин их байсан" Бостон Их Сургуулийн нейрологийн профессор Суда Сешадри бичжээ.
Өмнө хийж байсан судалгаанд хэтрүүлэн унтахаас гадна хэт бага унтах нь деменциатай болоход хүргэдэг гэж байсан юм. Тархины өвчин деменциаг тусвал хүний бодох, санах, сэтгэх зэрэг чухал чадварууд эрс суларч, өдөр тутмын амьдралд сөргөөр нөлөөлдөг байна.