Азербайжаны нийслэл Баку хотноо жүдо бөхийн “Их дуулга” /Гранд слам/ тэмцээн энэ сарын 10-12-нд болох бөгөөд уг тэмцээнд манай улсаас зургаан тамирчин хүч үзнэ.
Тэмцээнд нийт 32 орны эрэгтэй 126, эмэгтэй 80 жүдоч хүч, уж чадвараа сорих юм. “Их дуулга-Баку 2017” тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-д ДАШТ-ийн мөнгөн медальт, гавьяат тамирчин Д.Амартүвшин, 66 кг-д “Чиндао Гран при” тэмцээний аварга Г.Хэрлэн
, 73 кг-д “Мастерс” тэмцээний мөнгөн медальт Г.Одбаяр
81 кг-д О.Ууганбаатар
+100 кг-д дэлхийн залуучуудын аварга Ө.Дүүрэнбаяр нар барилдана
Харин эмэгтэйчүүдээс Ази тивийн аварга Ц.Наранжаргал -78 кг-д барилдахаар болжээ.