ОУХМ тэр 25 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд оролцжээ. Өвлийн усанд сэлэлтийн холбооны Дэлхийн цомын тэмцээн Ням гарагт Эстонийн нийслэл Талинн хотод болсон юм.
48 настай Ш.Даваадорж 1-р сард Хятадын Жи Наньд болсон Өвлийн усан сэлэлтийн Дэлхийн цомын 6 дахь удаагийн тэмцээнд 5 төрөлд оролцож 2 алтан медаль, 2 мөнгөн медаль тус тус хүртэж байв.
Манай улсад өвлийн усанд сэлэлтийн спортоор хичээллэдэг ганц тамирчин Ш.Даваадорж эрх зүйч мэргэжилтэй, олон улсын аюулгүй байдлын мэргэжилтэн. Тэр Hiub.mn-д өгсөн ярилцлагандаа "Би бие султай хүүхэд байсан болохоор ээж маань усанд сэлж сурвал бие чинь чийрэг болно гэж Эрдэнэт хотын “Хангарьд клуб” анх 1983 онд нээгдэхэд л оруулж байсан" бөгөөд 80 нас хүртлээ усанд сэлэлтийн спортоор хичээллэх тухайгаа дурджээ.