Тэрээр эрэгтэйчүүдийн 97 кг төрөлд түрүүлжээ. Энэ нь Монголын пауэрлифтингийн түүхэн дэх “Дэлхийн цом”-ын анхны алтан медаль болж байна. Э.Содномпилжээ зардлын асуудлын улмаас дасгалжуулагч Ш.Энхсайхангүйгээр Дубай хот руу явсан бөгөөд зардлыг Монголын пауэрлифтингийн холбооноос гаргасан аж.
Э.Содномпилжээ 97 кг төрөлдөө Египет, Тайланд, Энэтхэг, Япон зэрэг 12 орны 15 тамирчин өрсөлдөж, өнгөрсөн Мягмар гарагт аваргаар шалгарсан юм.
Дасгалжуулагч Ш.Энхсайханы хэлсэнээр цаашид хоёр жилд нэг удаа тохиодог ДАШТ-д зориулан бэлтгэлээ хийж, Токио 2020 паралимпийн наадамд байр эзлэх зорилгоор ажиллаж байгаа гэж мэдээлжээ.