Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын эргэн тойронд

Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын эргэн тойронд

Сэтгүүлч: Г.Баянжаргал

8 жил

©Reuters

 

©Getty Images

Энэ өдөр ерөнхий сайд 2016, 2017 онд хийсэн ажлууд ба цаашдын төлөв, бодлого, хийх ажлаа 90 минутын турш танилцуулдаг.  2017 оны Ардын төлөөлөгчдийн хурлын үндсэн сэдэв  эдийн засаг бол ард түмний дунд явуулсан онлайн санал асуулгаар авилгалыг сонгожээ.

ОЮУНЛАГ ХҮМҮҮС ХЯТАДЫН ХӨГЖИЛД МАШ ИХ ХЭРЭГТЭЙ БАЙНА

Ши Жиньпин Хятадын оюунлаг бөгөөд сэхээтэн хүмүүс улс орны хөгжилд өмнөх үеүүдээс илүү хэрэгтэй байна гэжээ. Энэ тухай тэр Хятадын Ядуус ба Ажилчдын Ардчилсан нам, Ардчилалыг Сурталчлах Хятадын Холбоо, Жиу Сан Хамтрал гэсэн коммунист бус гурван намын есөн улс төрийн зөвлөх хөрсний бохирдол, ерөнхий боловсрол, ядуурал зэрэг сэдвээр ярисны дараа  дурджээ.

©China Daily

11 САЯ АЖЛЫН БАЙР БИЙ БОЛНО

©AFP

Ерөнхий сайд Ли Кецаны хэлсэнээр энэ жил Хятад улсад 11 сая ажлын байр бий болно. Энэ бол 2016 онд гаргасан тооноос нэг саяар их. Түүнчлэн  өнгөрсөн жилийн 6.5-6.7 хувийн өсөлттэй харицуулвал энэ жилийн ДНБ-ийг 6.5 хувь байхаар тооцоолжээ. Энэ нь 1990 оноос хойших хамгийн бага тоо бөгөөд Хятад улс экспорт төвлөрсөн эдийн засгаас илүү тогтвортой, хэрэглэгчид чиглэсэн загвар луу шинэчлэх аж.  

16 САЯ ХҮНД ХОТОД СУУРЬШИХ ЭРХ ӨГНӨ

Өрхийн бүртгэлийн системийг сайжруулж, наад зах нь 13 сая хөдөө тосгоны хүмүүст хотод суурьших эрх өгөх ба 2016 онд гаргасан шинэ оршин суугчийн үнэмлэхийг танилцуулах ажлаа хурдасгана гэжээ.

©AFP

АГААРЫН БОХИРДЛЫГ ШИЙДЭХЭЭР ХУРДТАЙ АЖИЛЛАНА

Халуун, цахилгаанд зориулан шатаадаг нүүрсний улмаас гарсан бохирдлыг арилгахын тулд илүү хурдан ажиллана гэж Ли Кециан хэллээ. Өнгөрсөн 1-р сард гарсан шийдвэрээр  Хятадын 103 нүүрсний үйлдвэр хаагдаж, барилгын ажил, үйл ажиллагааг нь бүр мөсөн зогсоожээ.

©AP

2016 ОНД 290.000 КМ ЗАМ ТАВЬЖ, ШИНЭЧИЛСЭН

1900 км шинэ хурдны зам, 6700 км галт тэрэгний зам, 290.000 км орон нутгийн замуудыг  барьж, шинэчилжээ. 4G мобайл хэрэглэгчид 340 саяаар ихэссэн ба 5.5 сая км шилэн кабелыг нэмж тавьсан аж. 21 томоохон усны нөөцийн төслүүдийн барилгын ажил өнгөрсөн жилээс эхэлсэн тухай ерөнхий сайд танилцуулжээ. Хятад улс ирэх 10 жилд 250 сая хүнийг мега хотууд руу нүүлгэхээр төлөвлөсөн байгаа бөгөөд ус, замын ажилдаа 262 тэрбум долларыг , 116 тэрбум долларыг төмөр замдаа төсөвлөсөн аж.

rail

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү