Дубай хотод нисдэг такси энэ зунаас эхлэн үйлчилдэг болно. Хятадын ehang 84 өөрийгөө удирддаг, нисдэг такси үйлчилгээ үзүүлэх болсон тухай Дубай хотын зам, тээврийн агентлаг зарлажээ. Хотын алдарт Бүрж Аль Араб зочид буудлын дээгүүр хэд хэдэн туршилт хийсний дараа ийнхүү шийдвэрт хүрсэн аж.
Хагас цагийн турш нислэг үйлдэж, 50 км явах чадвартай ehang 84-д суусны дараа зорчигч өмнөө байгаа мэдрэгчтэй скрийнд очих чиглэлээ зааж өгөхөд л хангалттай бөгөөд ehang-184 газардахдаа дөрвөн сэнс нь дотогшоо эвхэгдэнэ.
Ганц зорчигчийн багтаамжтай, нисдэг такси ирэх 7-р сараас Дубай хотод үйлчилгээгээ эхлэх төлөвлөгөөтэй байна.