Дизайн студи Michel/Fabian хоолны амтыг сайжруулах чадалтай халбагыг бүтээжээ. Goûte нэртэй, хурууны хэлбэртэй халбага нь зузаан, өтгөн хоолнуудад зориулсан ба зөгийн балны хутгууртай төстэй.
Бүтээгч Фабианы хэлсэнээр энэ халбага нь хоолыг ам руугаа шууд хийхээс илүүтэй хуруугаараа долоохтой төстэй учраас хоолны амтыг сайжруулж, илүү гоё амттай болгоно.
Оксфордын их сургуулийн Кроссмодал Судалгааны Лабараторитой хийсэн туршилтаар Goûte халбагаар идсэн хоол жирийн халбагаар идсэнээс 40 хувиар амттай байжээ.
Фабианы хэлсэнээр “бидний идсэн хамгийн амттай бөгөөд дурсамжтай хоол идсэн туршлагууд хэрэгсэлгүй идэхэд байдаг. Гараараа идэх, хуруугаа хөхөх эсвэл тавагаа долоох бол хүнд байдаг байгалийн араншин.”
Goûte халбага Michel/Fabian студийн вебсайтанд 27 £ буюу 87.000 төгрөгөөр зарагдаж байна.