"Алт-2” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх тогтоол батлахаар болов. Засгийн газар 2016 оноос эхлэн эдийн засгийг сэргээх зорилготой “Алт-2” хөтөлбөрийг хоёр үе шаттайгаар 2020 он хүртэл хэрэгжүүлнэ. Үр дүнд алтны хэмжээг 2-3 тонноор тогтвортой нэмэгдүүлж, 2020 онд 25 тоннд хүргэх боломжтой. Хөтөлбөрийг хэрэгжүүлвэл ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр жилд дунджаар 33-59 тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулж, геологийн эрэл хайгуулаар Монгол Улсын алтны бэлтгэгдсэн нөөцийг 100-150 тонноор нэмэгдүүлэх боломжтой гэж засгийн газар харж байна.
Хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах үүрэг бүхий Ажлын албыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ахлуулан байгуулах юм.
Манай улс өмнө нь “Алт хөтөлбөр”,“Алт-2000 хөтөлбөр”-ийг 1992-2000 онд хэрэгжүүлж байсан. Үндэсний статистикийн хорооны 2015 оны мэдээгээр манай улсын алтны үйлдвэрлэл ДНБ-ний 2.6 хувь, экспортын орлогын 9.1 хувийг алт эзэлдэг.