Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн мэдээллээр энэ жил Монгол Улс 20 сая төл хүлээн авах урьдчилсан дүн гарчээ. Өнгөрсөн жил 19 сая төл хүлээн авсан нь хамгийн олон төл хүлээн авсан он байжээ.
Улсын хэмжээнд 61 сая толгой мал өвөлжиж байгаа бөгөөд одоогийн байдлаар арав гаруй аймгийн 100 гаруй суманд өвөлжилт хүндэрснээс мал хорогдож эхэлжээ. Улсын хэмжээнд 75 мянган толгой мал хорогдоод байгааг холбогдох албаныхан мэдээлж байна.