Орон нутгаас шилжин ирэгсэд, гэр хорооллын айлуудыг агаарын бохирдол гамшигийн хэмжээнд хүрсэнд буруутгах зохимжгүй тухай НИТХ-ын дарга Ц.Сандуй иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлжээ. Түүнчлэн ирэх гурван сард нийслэлээс агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх ажлаа баталсан тухай Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдйн хуралдаанаар мэдэгдлээ.
Өмнөх жилүүдтэй харицуулвал илүү бага буюу 3.2 тэрбум төгрөгийг агаарын бохирдолд зориулан төсөвлөсөн ч боломжоороо дайчлан ажиллана гэж Ц.Сандуй дурджээ. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр НИТХ-аас томилсон ажлын хэсэг иргэдтэй уулзаж, санал авсан гэдгээ тайлагнасан байна.
Шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт хийснээр жилд 20-30 мянган яндан нэмэгдэхгүй гэсэн хэдий ч бодит үр дүн тодорхойгүй байгаа. Мөн захирамжийг Үндсэн Хуулийг зөрчсөн гэх шүүмжлэлүүд ч явагдаад байсан юм.