Terre d'Hermès-ийн үнэртэй усны шилний загварыг гаргахыг хүсч байна уу?  

Terre d'Hermès-ийн үнэртэй усны шилний загварыг гаргахыг хүсч байна уу?  

Сэтгүүлч: Г.Баянжаргал

8 жил

 

Terre d'Hermès үнэртэй усны брендийн хязгаартай тоогоор хэвлэгдэх бүтээгдэхүүний шилний загварыг бүтээхийг хүсвэл Terre d'Hermès designboom хоёрын хамтран зохион байгуулж буй тэмцээнд ороорой.

Оролцогч тохирсон таван бүтээлийг явуулж болно. Үүний тулд мөнгө төлөх шаардлагагүй. Хамгийн чухал нь Terre d'Hermès үнэртэй усанд тохирсон концепцтой байх ёстой ба эрэгтэй үнэртэй ус өнөө үед ямар харагдах ёстойг харуулсан шийдэлтэй байх ёстой гэж дурджээ. 

Бүртгэлийн тухайд оролцогч дэлхийн аль ч улсын мэргэжилтнүүд, оюутнууд ба дизайн сонирхогчид байж болно. Гэхдээ тухайн орныхоо хуулийн дагуу насанд хүрсэн байх ёстой.  Нэгдүгээр сарын 17-оос гуравдугаар сарын 19-нд материалыг хүлээн авна гэжээ.

Энд дарж бүртгүүлэхээс өмнө тэмцээний дүрэм, шаардлагатай сайн танилцана уу.

hermes-bottle-design-competition-terre-designboom-001

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү