Архитектор Брунио Гаудин, Виржин Брегал нар 10 жил сэргээн засварлалт хийсний үр дүнд Парис хотын Рю де Ришельед байрлах Францийн хуучны үндэсний номын сан ахин нээгджээ. Энэ номын сан 1990-ээд онд ерөнхий сайд Франсуа Миттераны шинэ номын сангийн барилгын дараа Францийн үндэсний урлагийн түүхийн номын сангаар ажиллах болсон бөгөөд гар бичмэл, газрын зураг, зоос, медал зэрэг Франц орны чухал бүтээлүүдийг агуулдаг.
2000-аад оны эхэнд барилгыг 21-р зууны шаардлагыг хангахгүй гэж үзээд, Бруно Гаудинигийн архитектурын фирм төслийн ерөнхий зохицуулалтыг хариуцан ажиллах болж, сэргээн засварлалт хоёр үе шаттайгаар эхэлсэн. Сэргээн засварлалтын хоёрдахь үе шат 2020 онд дуусна.
Францийн үндэсний номын сангийн түүх 1368 оноос эхлэлтэй. Одоо Францийн Үндэсний Түүхийн Номын Сангаар ажиллаж буй, хуучны үндэсний номын сан нь 1868 онд төрийн өөрчлөлтүүдийн дараа архитектор Хенри Лабрустын барисан барилга.