Маргаан дагуулсан Доналд Трампын коверыг хэн зурсан бэ?

Маргаан дагуулсан Доналд Трампын коверыг хэн зурсан бэ?

Сэтгүүлч: Г.Баянжаргал

8 жил

Германы Spiegel сэтгүүл   Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп Эрх Чөлөөний Хөшөөний цустай толгой, хутга  бариад зогсож буй “Америк Нэгдүгээрт” гарчигтай коверыг  өнгөрсөн сарын дугаартаа гаргасан. Зоримог шийдэлтэй энэ ковер зургийг 1980-аад онд Фидел Кастрогийн үед Куба улсаас дүрвэн гарсан Эдел Родригүэз зуржээ. The Hoffington Post-д тэр "Манай гэр бүл Нью Йорк хотод ирээд, хамгийн түрүүнд Эрх Чөлөөний Хөшөө рүү явахыг хүсч байлаа" гэж тайлбарласан байна. Дүрвэн ирсэн Родригүэз ба түүний гэр бүлийн хувьд Эрх Чөлөөний Хөшөө Америкт амьдрах гэсэн найдварын симбол аж.


Эдел Родригүэз Трамп Исламын долоон улсын иргэдийг Америк руу нэвтрэхийг хориглосон шийдвэр гаргасанд таатай биш байгаа гэдгээ илэрхийлжээ. Түүний хэлж буйгаар Spiegel сэтгүүлд зориулан зурсан иллустрац Трампын цагаачлалын бодлогоос болж Америкийн олон улс дахь нэр хүнд хохирсон гэдгийг тусгасан байна.

Эдел Родригүэзийн зурсан зургийн араас ирсэн шүүмжлэлийг Spiegel сэтгүүлийн эрхлэгч Клаус Бринбаумер хүлээн авахгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд Герман улс Сирийн хямралаас хойш нэг сая гаруй дүрвэгсэдийг хүлээн аваад байгаа юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү