Улаанбаатар-Дарханы авто замыг 4-6 эгнээгээр өргөтгөж, цемент бетон хучилттайгаар барихаар болжээ. 2020 он гэхэд нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбогдоогүй аймгуудаа холбох аж. Энэ дэд бүтцийн төсөл хөтөлбөрүүдээ бага хүүтэй, урт хугацаатай санхүүгийн эх үүсвэрээр урагшлуулах шаардлагатай гэжээ. Мөн лтанбулаг-Замын-Үүд чиглэлийн АН-3 чиглэлийн Азийн авто замын сүлжээнд холбогдсон замыг барьж дуусгах зорилттой байгаа тухай Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат мэдээлсэн байна.
Өмнө нь Улаанбаатар хотоос 186 км зайтай Дарханы замд мэргэжлийн хяналтын байгууллага шалгаад осол их гардаг 9 цэг байгааг тогтоож байсан юм. Уруудах хэсэг дээр хурдаа тохируулаагүйгээс, эвдэрч муудсан, зам нарийн, огцом эргэлтэнд үзэгдэх орчин хязгаарлагдмалаас болж осол гарах тохиолдууд байдаг бөгөөд ийнхүү 4-6 эгнээтэй зам тавихаар болоод байна.