Маркел Душампын Фаунтейн 100 нас хүрлээ

Сэтгүүлч: Г.Баянжаргал

7 жил

 

            100 жилийн өмнө Дэлхийн нэгдүгээр дайн дууссаны дараа зураачдад материал олно гэдэг хэцүү асуудал байлаа. Энэ үед артист Маркел Душамп хүний өдөр тутмын амьдралдаа үргэлж хэрэглэдэг обьектоор урлагийн ертөнцөд том өөрчлөлт авчирчээ. Түүний зорилго бол артистын сонгосон бэлэн обьект урлагийн бүтээл богосон нь цааш цаашидын соёлын салбаруудад нөлөөлсөн байна. Бараг л контемпорари урлаг Душампаар эхэлсэн гэгддэг.

©Tate

 Маркел Душамп 1887 онд Францад төрсөн бөгөөд түүний бизнесмен өвөө, хоёр ах, эгч нь бүгд уран бүтээлчид байлаа. Залуу Маркелын анх энгийн зургууд зурдаг байсан бөгөөд яваандаа зурагт гаршсан байдаг.  

Маркел Душамп

   Фаунтейны цаад зорилго нь урлагийг физикал урлагаас оюуны тайлбар луу шилжүүлэн төвлөрүүлэх байв. Жишээлбэл, философич Стифен Хикс Душампын бүтээлийг “Уран бүтээлч нь агуу бүтээгч биш... Урлагийн бүтээл нь онцгой обьектыг ашиглаагүй. Харин үйлдвэрт масс массаараа үйлдвэрлэгддэг обьект байна. Урлагийг үзэх гэдэг сэтгэл хөдөлгөм бөгөөд эрхэм биш. Харин ч нүд  эрээлжмэр бөгөөд харж байгаа хүнд муухай мэдрэмж төрүүлдэг. Гэхдээ үүнээс илүүтэйгээр Душамп зүгээр л нэг бэлэн хийсэн обьектыг харуулах гэж сонгосон. Жорлонг шилсэнээрээ түүний хэлэх гэсэн мессеж тодорхой болж байна:Урлаг гэдэг дээрээс нь шээж болдог зүйл гэжээ:” хэмээн тайлбарласан байдаг.

            Фаунтейны оригинал хувиалбар нь алдагдсан ч 1960-аад онд 17 хувилбарыг хийсэн байдаг бөгөөд ийн 20-р зууны урлагт “бэлэн хийсэн” обьектуудыг танилцуулж, олон уран бүтээлчдэд нөлөөлжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү