Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Монгол Улсын Ерөнхий сайдтай уулзалт хийлээ. Өнгөрсөн жилийн 11-р сарт томилогдсон Масако Такаока хоёр орны дипломат харилцаа тогтсоны 45 жилийн ой тохиож буйг онцолжээ. Харин Ерөнхий сайд Япон Улсын дэмжлэг, зээл, тусламж, төсөл, хөтөлбөрүүд хоёр орны харилцаанд онцгой чухал үүрэгтэй байсан гэдгийг хэлсэн юм.
Масато Такаокагийн дипломатчийн карьер 58 жил үргэлжилж байгаа бөгөөд 1981 онд Японы Гадаадын хэргийн яаманд ажиллаж эхэлжээ.